Монгол Улсад Статистикийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын V олимпиадыг зохион байгууллаа. Оюутнуудын статистикийн суурь мэдлэг, чадварыг сорих, статистикийн мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг сайжруулж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх үйл явцын үр дүнг дээшлүүлэх, цаашид статистикийг гүнзгийрүүлэн судлах сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой тус олимпиадад хоёр төрөлд оюутнууд өрсөлдөв. Тус олимпиадад Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Олон Улсын Их Засаг Их Сургууль, Мандах Их Сургуулийн нийт 50 гаруй оюутан өрсөлдсөн.
Эхний төрөл: Оролцогчдын статистикийн суурь мэдлэгийн хүрээнд эхний 10 байр шалгаруулав. Үүнд:
- I байр - Б.Баяртуул, Мандах Их Сургууль
- II байр – Г.Дөлгөөннаран, Мандах Их Сургууль
- III байр – М.Давааням, СЭЗИС
- IV байр – М.Лхагвасүрэн, Мандах Их Сургууль
- V байр – Г.Мөнхчимэг, Мандах Их Сургууль
- VI байр – Н.Номин, Мандах Их Сургууль
- VII байр – Г.Алимансаран, Мандах Их Сургууль
- VIII байр – Б.Эрдэнэ-Очир, СЭЗИС
- IX байр - Б.Номун, СЭЗИС
- X байр – Т.Есүй, СЭЗИС
Хоёр дахь төрөлд: ҮСХ-оос бэлтгэн тархаадаг тоон мэдээлэлд үндэслэн статистикийн суурь мэдлэгийн хүрээнд тооцоо, дүн шинжилгээний ажил гүйцэтгэв.
Багийн дүнгээр:
- I байр – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
- II байр – Мандах Их Сургууль
- III байр – МУИС – Мэдээллийн технологи, электроникийн сургууль тус тус шалгарлаа.