Дэлхийн эрчим хүчний зөвлөл, Нидерландын Засгийн газар хамтран энэ дөрөвдүгээр сарын 22-25-нд Роттердам хотноо Дэлхийн эрчим хүчний конгрессын 26 дугаар чуулганыг зохион байгууллаа. Уг чуулганд 70 орчим улсын төлөөлөл, 250 гаруй илтгэгч төр болон хувийн хэвшлээс оролцож, дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй, цэвэр эх үүсвэр лүү шилжүүлэх, хүн ард болон дэлхийн эрчим хүч гаргаж авдаг эх үүсвэрийн дахин загварчлах асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы үеэр Брюселл дэх Элчин сайд Л.Болд Эрчим хүчний сайд нарын тусгай хуралдаанд оролцож, эрчим хүчний шилжилтийн асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Мөн чуулганыг даргалж буй Нидерландын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Роб Жеттен, Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Анжела Вилкинсон, Япон, БНХАУ, БНЭУ, Индонези зэрэг 10 гаруй орны төлөөлөлтэй уулзалт хийжээ.