НӨАТ-ын урамшууллын 2024 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг дөрөвдүгээр сарын 17-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Тиймээс 2024 оны гуравдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах аж.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог болсон.