“Парис-2024” зуны олимп эхлэхэд 8 хоног үлдлээ
“Парис-2024” 33 дахь удаагийн зуны олимпын нээлтийн арга хэмжээ ирэх Баасан гарагт буюу долдугаар сарын 26-нд болно. Ёслолын үйл ажиллагаанаас өмнө долдугаар сарын 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхлэх аж.
2024-07-17
Байгалийн гамшиг, далайн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ
Номхон далайн арлын улс орнуудын удирдагчдын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэллээ. Япон улс гурван жил тутамд ийм уулзалт зохион байгуулж, Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнууд болон бусад орны удирдагчдыг урьж, оролцуулдаг.
2024-07-16
Япончууд санамсаргүйгээр хурдлахаас сэргийлэх төхөөрөмж нэвтрүүлнэ
Технологийн үйл ажиллагаа нь идэвхжсэн үед автомашины дэлгэц дээр “Хурдасгагчнаас хөлөө буулга” гэх мэт анхааруулга харагдах юм байна. Мөн хэт хурдлахаас сэргийлэх төхөөрөмжийг автомат кроптой бүхий л тээврийн хэрэгсэлд ашиглахыг шаардана гэж Японы Зам, тээврийн яамнаас мэдээлжээ. Ингэснээр жолоочийг тоормос болон хурдасгуурыг андуурч гишгэн эрсдэлд өртөхөөс хамгаална гэж үзжээ.
2024-07-09
НАТО-гийн ЕНБД-аар Нидерландын Ерөнхий сайд томилогдлоо
Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн Хойд Атлантын Зөвлөл хуралдаж, НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Нидерландын Ерөнхий сайд Марк Руттыг томилох шийдвэр гаргав. Тэрбээр 2024 оны аравдугаар сарын 01-нээс шинэ албан тушаалдаа орох төлөвтэй аж.
2024-07-04
Элон Маск Чингис хааны тухай өгүүлсэн номыг нийтэд санал болгов
“Tesla”, “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Элон Маск “Х” буюу twitter хуудсандаа Жак Уэтерфордийн “Чингис хаан” номыг онцоллоо. Тэрбээр цахим хуудсандаа 188.5 сая дагагчтай юм. Элон Маск нийт11 ном санал болгосон бөгөөд тэдгээрийн нэгт эл ном багтжээ. Тодруулбал, Чингис хаан тэргүүн зэргийн одонт, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд нь “Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд”, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” зэрэг бүтээлийг бэлтгэжээ
2024-07-03
Грект ажлын зургаан өдөртэй долоо хоног эхэллээ
Дэлхийн улс орнууд ажлын өдрийг богиносгох талаар хэлэлцэж байхад Грекийн эрх баригчид хүн амын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд долоо хоногт зургаан өдөр хөдөлмөрлөхөөр болж байна. Ажлын зургаан өдөртэй долоо хоног энэ сараас хэрэгжиж эхэллээ. Харин долоо хоногийн ажлын цагийг 48 болгож нэмэгдүүлэхийг үйлдвэрчний эвлэлүүд эрс эсэргүүцэж буй.
2024-07-02