“Парис-2024” 33 дахь удаагийн зуны олимпын нээлтийн арга хэмжээ ирэх Баасан гарагт буюу долдугаар сарын 26-нд болно. Ёслолын үйл ажиллагаанаас өмнө долдугаар сарын 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхлэх аж.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн. “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг есөн төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг зургаан төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.