Эмэгтэйчүүдэд зориулсан тампон нь- кадми, хар тугалга, хүнцэл зэрэг хүнд хортой металлууд агуулдаг болохыг Калифорнийн Беркли их сургуулийн мэргэжилтнүүд судалгааныхаа үеэр илрүүлжээ. Судалгааны талаар Environment International сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд 14 өөр брэндийн 30 тампонд 16 металлын агууламжийг үнэлж үзэхэд тэдгээр тампонуудад бүгдэд нь хүнд металууд агуулагдаж байжээ.
Органик бус тампонуудад хар тугалгын агууламж өндөр байсан бол органик сортуудад хүнцэл илүү өндөр байв.
Үтрээний салст нь бие мах бодийн бусад эрхтэн хэсгүүдээс илүү химийн бодис шингээх чадвартай байдагт мэргэжилтнүүдийн санаа хамгийн ирээх зовж байгаа аж.
Хорт металлууд оюуны хомсдол, үргүйдэл, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, элэг, бөөр, тархийг гэмтээж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ.