Хөгшрөлт нь эсрэг чиглэлд явдаг буй бяцхан охины тухай Daily Star бичжээ.
Бяцхан охинд 2008 онд дэлгэцэд гарсан “Бенжамин Баттоны тухай хачирхалтай түүх” киноны гол баатрын амьдрал шиг маш ховор удамшлын өвчин оношлогдсон байна.
Хлое Гарсиа гэдэг охин дөнгөж зургаан настай бөгөөд түүний бие мах бодь өсөж төлжих атал хэдийнээ ная гарсан хүнийх шиг хөгширчээ. Тэрбээр таяг тулж явдгаас гадна маш зузаан харааны шил зүүдэг аж.
Харамсалтай нь киноны баатраас ялгаатай нь ийм өвчтэй хүмүүс маш богино насалдаг аж.
Metochromatic leukodystrophy гэдэн энэ өвчин 40,0 мянган хүнд 1 тохиолддог бөгөөд үүнээс анагаах эмчилгээ одоогоор үгүй гэнэ.