Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак парламентын сонгуулийн үр дүнг үндэслэн Ерөнхий сайдын албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай The Guardian мэдээлэв.
Долдугаар сарын 4-нд болсон Их Британийн парламентын сонгуульд түүний удирддаг Консерватив нам ялагдаж, Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан.
Сунак хэлэхдээ түүний намын хувьд "хэцүү шөнө" байсан бөгөөд Британийн ард түмэн " сэргээх шийдвэр" гаргалаа гэжээ.
Тэрбээр "Би одоо Лондонд очиж, ерөнхий сайдын суудлаасаа буухаасаа өмнө өнөөдрийн үр дүнгийн талаар илүү дэлгэрэнгүй ярих болно" гэв.
Мөн Консерватив намын ялагдлын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэдгээ улс төрч мэдэгдлээ.