Японд охид бүсгүйчүүд уламжлалт зан үйлээ орхиж, сүйт залуугүйгээр ганцаарчилсан хурим хийдэг болсон тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ.
"Өвчтэй үед ч, эрүүл саруул байхад ч би өөрийнхөө амьдралыг хүндэлж, өөрийгөө үргэлж хайрлаж, баярлуулах болно" гэж Японы жүжигчин Мана Сакурагийн хүриман дээрээ өргөсөн тангарагийг хэвлэл иш татжээ.
Эмэгтэйчүүд хуримын даашинз худалдаж аван, зоогийн газар зочид урьж, сүйт залуугүйгээр зураг авахуулах гээд хуримын баярыг бүрэн төлөвлөж байгааг мэдээнд тэмдэглэжээ.
Өнгөрсөн онд Японд гэрлэлт хамгийн бага түвшинд хүрсэн буюу 500 мянга хүрэхгүй хос харилцаагаа хуульчилсан байна.