ABC News-ийн тэмдэглэснээр Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Харрис одоогоор Ардчилсан намын хувьд Трамптай өрсөлдөх хамгийн сайн сонголт бөгөөд санал асуулгаар тэр түүнээс хэдхэн хувиар л хоцорчээ. Гэхдээ Ардчилсан намаас дахин нэр дэвших магадлал өндөр хэвээр байна.
“Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд өөрийн бүх эрч хүчийг төвлөрүүлэн ажиллахаар шийдлээ” хэмээн 81 настай Байден мэдэгджээ.