Өчигдөр буюу долдугаар сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын амь насад халджээ.
Халдлага ерөнхийлөгч асаныг Пенсельван мужийн Батлер хотод дэмжигчидтэйгээ уулзаж байх үеэр гарчээ.
Трампыг индэр дээр хууль бус цагаачлалын асуудлын талаар ярьж байхад буун дуу гарсан байна.Тэрбээр үгээ таслан чимээгүй болж, гараа чихэндээ наан индэрт суун тусахад бие хамгаалагчид түүнийг хүрээлэв.
Хэдэн минутын дараа хамгаалалтын албаныхан экс ерөнхийлөгчийг тайзнаас буулган авч явахад түүний чихнээс нь цус гоожиж байв.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стивен Чунийн мэдээлснээр, Трамп чихэндээ буудуулж, их хэмжээний цус алдсан ч амь насан нь аюулгүй гэнэ.
Нууц албаныхан буудсан этгээдийг устгасан бөгөөд халдлагыг улстөрчийн амийг хөнөөх оролдлого гэж үзэж байна хэмээн Ассошиэйтед Пресс тус албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Уг үйл явдлын улмаас сонгуулийн цуглааныг үзэж байсан нэг үзэгч амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан байна.