Номхон далайн арлын улс орнуудын удирдагчдын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэллээ. Япон улс гурван жил тутамд ийм уулзалт зохион байгуулж, Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнууд болон бусад орны удирдагчдыг урьж, оролцуулдаг. Энэ жилийн уулзалтад 18 улс орон, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцох юм.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио удирдагчдыг хүрэлцэн ирсэнд зориулсан үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тусдаа уулзалт хийнэ. Энэ үеэр оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, далайн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
К.Фүмио арлын улс орнуудад цунамийн аюул нүүрлэсэн үед нүүлгэн шилжүүлэх ажиллагааг төлөвлөх зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд туслах зорилгоор Япон улс хиймэл дагуулын цаг уурын бодит цагийн мэдээллийг өгөхөд бэлэн байгааг мэдэгдэх аж.
Эх сурвалж: Pacific-news