Германы хөлбөмбөгчид 2024 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дуустал эхнэр, найз бүсгүйтэйгээ уулзах, байрагдаа урих зэргийг хоригложээ.
Учир нь тэдгээр бүсгүйчүүд тамирчдын анхаарлыг сарниулна хэмээн багийн дасгалжуулагч үзжээ.
Эхэндээ эхнэр, найз охидыг багийн төв байранд зочлохыг зөвшөөрдөг байсан бол Герман шөвгийн наймд шалгарсаны дараа тэднийг тамирчдын бааз руу орохыг хориглосон байна
Германы шигшээ баг Данийн шигшээг 2:0-ээр хожиж, шөвгийн наймд шалгарсан юм.
Өнөөдөр буюу 7-р сарын 5-нд Германы Штутгарт хотын Мерседес-Бенз Аренад тус баг Испанийн эсрэг тоглоно.