Японы ирээдүй болсон ханхүү Хасахито аав, ээжийн хамтаар анхны гадаад аялалаа цаст Гималайн аз жаргалын Бутан орноор эхлүүлжээ. Наран улсын хааны удамд хөвгүүн мэндэлсэнгүй он удаж, парламент нь хааны охин үрс хаан ширээ залгамжилж болох тухай Үндсэн хуулийн шинэ төсөл бэлдээд байлаа. Харин 2006 онд хааны гэр бүлд нэгэн нуган үр мэндэлсэн түүхтэй.