Пүрэв гаригт буюу долдугаар сарын 4-нд тус улсын парламент Иргэний нисэхийн тухай хуульд холбогдох нэмэлт оруулсан тухай Habertürk телевизийн суваг мэдээлэв.
Шинэ журмын дагуу Туркийн нисэх онгоцны буудлуудад зорчигчдыг терминал руу ороход болон нислэгийн бүсэд хоёр удаа шалгах болжээ. Үүнд зорчигчдийн ачаа тээш, эд зүйлс, электрон төхөөрөмжийг шалгах аж. Хэрэв зорчигч тус аюулгүй байдлын шалгалтад хамрагдахаас татгалзсан тиохиолдолд нисэх онгоцны буудал руу оруулахгүй юм байна.
Нэмэлт өөрчлөлтөд мөн онгоцны багийнхан нислэгийн үеэр хууль зөрчсөн зүйлийн талаар эрх баригчдад мэдэгдээгүй тохиолдолд 620-15,600 ам.долларын торгууль ногдуулах гэнэ.