Өмнөд Солонгосын Үндэсний ассемблэйд хаягласан Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг шаардсан өргөх бичигт арав хоногийн дотор нэг сая гаруй хүний гарын үсэг зуржээ. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар уг өргөдлийг сөрөг хүчний тэргүүлэгч “Тобуро” намын депутатууд мөн дэмжсэн байна.
Өргөх бичгийг парламентын хороо хэлэлцэхийн тулд 50 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой юм. Улмаар парламентын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өргөн мэдүүлэх боломжтой болно.
Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг авлигын хэрэгт, мөн Умард Солонгостой дайн хийх аюул эрсдлийг бий болгож, Японы "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зогсоож чадаагүй нь Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж буруутгажээ.
Түүний нэр хүндийн үзүүлэлт 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн доод түвшиндээ буюу 21 хувьд хүрчээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн алба хашиж буй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэр хүндийнхээ бага үнэлгээтэй тэмцсээр ирсэн байна. 2022 оны 6-р сарын эхээр буюу тангараг өргөснөөс хойш нэг сарын дараа түүний рейтинг 50% -иас доош буурсан нь янз бүрийн албан тушаалд улс төрчийнхөө карьерыг эхлүүлсэн прокурорын байгууллагын хүмүүсийг томилосонтой холбоотой байв. 2023 оны 3-р сард Өмнөд Солонгос, Японы харилцаа хэвийн болж эхэлсний дараа түүний рейтинг 30% хүртэл буурчээ. Өмнөд Солонгосын дийлэнх иргэдийн үзэж буйгаар хоёр талын гэрээний нөхцлийг Сөүлд ашиггүй гэж үзжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт 20-40%-ийн хооронд хэлбэлзэж байна.
Бүрэн эрхийнх нь хоёр шахам жилийн хугацаанд түүний рейтинг өсөөгүй байна. 2022 оны зургаадугаар сарын эхээр буюу тангараг өргөснөөс нь хойш нэг сарын дараа дэмжлэгийнх нь түвшин 50 хувиас доошилж буурсан нь прокурорын байгууллагаас янз бүрийн албан тушаалд ирсэн хүмүүстэй холбоотой байв. 2023 оны гуравдугаар сард Өмнөд Солонгос Япон улстай харилцаагаа хэвийн болгож эхэлсний дараа түүний рейтинг 30 хувь болж унасан бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хоёр талын байгуулсан гэрээний нөхцөлийг Сөүлд ашиггүй гэж үзжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт 20-40 хувийн хооронд хэлбэлзэж байна.
\Өргөх бичгийг парламентын хороонд хэлэлцүүлэхийн тулд нэг сарын дотор 50 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой юм. Улмаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барих боломжтой ажээ.