ХБНГУ, АНУ-ын баг дэлхийн аварга болов
3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насныхны ДАШТ манай улсад боллоо. Тив бүрээ төлөөлсөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шилдэг 40 баг Сүхбаатарын талбайд таван өдрийн турш өрсөлдөв. Энэ удаа ХБНГУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт Парисын олимпын аварга Элиса Мевиус, Мари Рейчерт нар тоглосон. Гэхдээ олимпын шилдгүүд аваргаа хамгаалж чадсангүй.
2024-09-17
А.Хүслэн дугуйт цанын төрөлд дэлхийн аварга боллоо
Тэрбээр цанаас гадна дугуйн спортоор давхар хичээллэдэг. БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Gang¬won-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрлийн 10 км-тхурд сорьсон юм.
2024-09-16
Т.АРИУНЗАЯА: Амжилт гаргах эхэндээ хол санагддаг ч хичээвэл ойр байдаг
Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн тэргүүний II сургуулийн 12б ангийн сурагч, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, спортын мастер Т.Ариунзаяа дотоодын томоохон тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Өсвөр үеийнхний УАШТ-д найман удаа шигшээд шалгарч, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн тэрбээр залуучуудын ангиллынхаас хошой алт, нэг мөнгө, насан хүрэгчдийнхээс нэг хүрэл медаль зүүсэн амжилттай. Тивийн тэмцээнд зодоглож, III байрт шалгарснаар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Перу улсад өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аваргаар тодорсон юм. Лима хотын дэвжээнд од шиг гялалзаж, дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа өрсөлдөгчдөө буулган авч, Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүнтэй ярилцлаа.
2024-09-13
Монголын тамирчдаас эхний өдөр хоёр нь медаль хүртэв
Казахстаны Астана хотод үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн V наадамд Монголын тамирчид орны 85 орны 2500 гаруй оролцогчтой спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 14-нд өндөрлөх тус наадмын эхний өдөр морьт харвааны тэмцээнд баг тамирчдынхаа шагналын салхийг хагалж Н.Алтанхуяг цамхаг намнаа Т110 төрөлд мөнгөн медаль хүртлээ.
2024-09-11