АНЭУ-ын Абу-Даби хотод зохион байгуулсан боксын өсвөр үеийнхний 15-16 болон сургуулийн 13-14 насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид оролцлоо. Энэ удаа хөвгүүдээс 33 кг-д Б.Сүх-Эрдэнэ (“Свинг” клуб) багийнхаа шагналын салхийг хагалж, хүрэл медаль хүртэв. Түүний амжилтыг буухиаг үргэлжлүүлж, 49 кг-д Б.Агарзандан (“Радианс”) мөн хүрэл медаль зүүлээ.
Охидоос 37 кг-д Э.Жаргалмаа III байрт шалгарч, Дорнод аймгийн тамирчдаас анхны медалийг нь авчрав. Тэгвэл 40 кг-д Б.Энхжин (Өмнөговь аймаг), 46 кг-д А.Мөнгөнзул (“Ихэр бээлий”), 49 кг-д М.Анужин (“Радианс”), 52 кг-д О.Цэлмүүн (“Алдар” спорт хороо) 54 кг-д С.Энхчимэг (Дорноговь) нар мөн хүрэл медаль авсан байна. Тус тэмцээний шилдэг шүүгчээр Б.Болдбат шалгарав.
Сонирхуулахад, ОХУ-ын Чита хотод үргэлжилж буй “Евразийн цом” боксын залуучуудын олон улсын тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчдаас Х.Дөлгөөнсайхан 54 кг-д мөнгөн медаль хүртлээ.