Казахстаны Астана хотод үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн V наадамд Монголын тамирчид орны 85 орны 2500 гаруй оролцогчтой спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 14-нд өндөрлөх тус наадмын эхний өдөр морьт харвааны тэмцээнд баг тамирчдынхаа шагналын салхийг хагалж Н.Алтанхуяг цамхаг намнаа Т110 төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Модон барилдааны төрөлд 65 кг-ын жинд Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, Өвөрхангай аймгийн харьяат, зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарын тамирчин Ц.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр Иран улсын тамирчныг ялснаар медаль хүртсэн юм. Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам Киргизэд 2014 онд болж байсан. Тэгвэл дараагийн наадмуудыг АНЭУ (2016), Киргиз (2018), Турк (2022) улсад зохион байгуулж байв. Манай улсын баг эл наадмаас 2014 онд долоо, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медальтай ирж байсан юм.