Албанийн Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ ирэх сарын 28-31-нд болно. Үүнтэй холбогдуулж Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг эрэгтэй (61, 70, 79, 92 кг), эмэгтэйчүүдийн (55, 59, 65, 72) тус бүр дөрвөн жинд зохион байгууллаа.
Дээрх тэмцээнд хүч сорьсон эрэгтэйчүүдээс 61 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Т.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн (“Хилчин” спорт хороо), 79 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг (“Алдар” спорт хороо) шалгарч, ДАШТ-д улсаа төлөөлж өрсөлдөхөөр болов. Эмэгтэйчүүдээс 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин (“Алдар” спорт хороо), 72 кг-д З.Болортунгалаг (“Хилчин” спорт хороо) дэлхийн дэвжээнд зодоглохоор шалгарав.