Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насныхны ДАШТ Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг B хэсэгт БНХАУ, Нидерланд, Япон, Бенин улсын тамирчидтай өрсөлдөнө. Эмэгтэйчүүд С хэсэгт ХБНГУ, Израил, Кени, Польш улсын багтай тоглох нь.
Эмэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтоо ХБНГУ-ын шигшээтэй өчигдөр хийсэн бол маргааш Израилын тоглогчидтой 17.45, Польшийнхтой 19.35 цагт өрсөлдөх нь. Эрэгтэйчүүд Японы шигшээтэй өнөөдөр 17.20, Бенин улсынхтай 19.10 цагт тоглолтоо эхлүүлэх юм. Тэд энэ сарын 14-нд Нидерландын багтай 16.45, БНХАУ-ынхтай 19.10 цагт тоглох аж. Эх орондоо анх удаа зохион байгуулж буй ДАШТ-ий тоглолтыг олон улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлнэ.