“Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно. Тодруулбал,
“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно. Мөн "Парис 2024" Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.