БНСУ-ын Кимчён хотод зохион байгуулж буй өсвөр үеийнхний ширээний теннисний олон улсын нээлттэй тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ким Хён Со, Б.Цэрэнтогтох, Б.Содболор нарын удирдлагад манай 21 тамирчин улсаа төлөөлөн оролцож буй.
Өсвөр үеийнхний шигшээ багийн тамирчдаас А.Билгүүн 15 хүртэлх насныхны ангилалд 90 тамирчнаас III байр эзэлж, хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл 18 хүртэлх насныхны ангилалд үндэсний шигшээ багийн тоглогчдоос М.Манлайжаргал шилдэг наймд шалгараад байна.