“Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргав. “Парис-2024” зуны 33 дахь олимпод манай улсаас 32 тамирчин өрсөлдөж, нэг мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл 17 дахь удаагийн паралимпэд 12 тамирчин өрсөлдсөнөөс дөрөв нь медаль авсан билээ. Тэднээс алтан медаль хүртсэн, таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт дөрвөн өрөө байр олгохоор болжээ. Мөн мөнгөн медаль хүртсэн жүдоч Б.Баасанхүү, таеквондоч Г.Болор-Эрдэнэ, бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд өрсөлдсөн Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц өгөх аж.
М.ОЧ