Тарьц, суулгацын нөөцийг тав дахин нэмэгдүүлжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна.
2024-01-04
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.
2024-01-04
Сурагчдад зориулсан цахим сорилын систем нэвтрүүлэх нь
Уг системийг өнөөдөр 09.00 цагаас ажиллуулж эхлэх юм байна. Сурагчид үүнийг ашигласнаар 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хоёр улиралд үзсэн хичээлийн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох боломжтой. Түүнчлэн суралцагчид цахим сорилд хамрагдах үед эцэг, эх, асран хамгаалагчид нь хяналт тавьж, хамтран оролцохыг дээрх төвийнхөн зөвлөжээ. Цахим системд одоогоор монгол хэл, математикийн сорилыг багтаагаад буй бөгөөд цаашид бусад хичээлийнхийг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн цаашид улирал бүрийн төгсгөлд тухайн хугацаанд үзсэн хичээлүүдийн сорилыг нэмж оруулах аж. Уг системийг сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
2024-01-04
Г.Занданшатар: 1990 оноос хойш манай улсад Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй
“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж, хэлэлцэв.
2024-01-04
24 иргэн хүндэт донор болов
Цусаа бэлэглэх үндэсний өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүндэт доноруудаа өчигдөр шагналаа. Мөн цус цуглуулах хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон МҮИС, “Этүгэн”, ХААИС, “Ач” анагаах ухааны их сургуулийнханд талархлын бичиг гардуулав. Уг арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн онд цус цуглуулах үйл ажиллагааг 150 удаа зохион байгуулжээ. Үүнд идэвхтэй оролцсон Б.Уранзул тус нийгэмлэгийн “Энэрэл” алтан медалийг хүртсэн юм. “Нигүүсэл” алтан медалиар Э.Бат-Өлзий шагнууллаа. Дээрх төвийн “Хүндэт донор” тэмдгийг өчигдөр 24 иргэнд хүртээлээ. Цус цуглуулах үйлсэд идэвхтэй оролцсон Д.Жавзмааг “Алдрын хүндэт” тэмдгээр шагнав. Ташрамд дурдахад, “Хүндэт донор” тэмдгийг 1962 оноос хойш 1789 иргэн авчээ.
2024-01-04
Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв
Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа, ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа, бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргал нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус дүүргийн нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвөөс хойш, гэр хороолол дундах дэнж дээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд уг төвд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон тушаал гаргаж, ажиллаагүй байхад нь цалин олгосон хэрэгт холбогдсон аж. Ингэхдээ олгосон цалингийнхаа мөнгийг Ч.Ариунжаргалаар дамжуулан буцаан авч, зарцуулж байсан нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.
2024-01-04
Бригадын генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүсийн командлагчаар шалгарав
Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар Монгол Улсын зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг шалгаруулан томилсноо тус олон улсын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор зарлажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа ийм өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байна. Өмнө нь тэрбээр Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаад ирсэн юм.
2024-01-04
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ
Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
2024-01-04
Сэлбэ голын халиа гурав хоногт 2-5 см-ээр нэмэгдлээ
Мөн өнгөрсөн онд бороо их орж, гол үерлэсэн нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, хур бороо их орсноос үүдэн хөрсөн дэх усны түвшин нэмэгдсэн нь өвлийн цагт халиа үүсэх эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн ойрын үед цаг агаар дулаарч буйгаас Дарь-Эхийн эцэс орчмоос мөс хайлан, дээрх гол руу цутгах эрсдэл өндөр аж. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сэлбэ голын ус далангаасаа халихаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг тогтмол авч буйгаа мэдээлэв. Тиймээс иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахгүй гэж албаныхан нь хэллээ.
2024-01-03