Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбоотойгоор малчдын амьжиргаа жилээс жилд дордож байгааг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс анхааруулав. 2023-2024 оны өвөл, хаврын зуднаар гэхэд улсын хэмжээнд олон сая бог, бод хорогдсоноос мал адгуулж, ахуй амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд хүнд нөхцөлд оржээ.
Байгаль, цаг уур, эдийн засгийн хавсарсан хямрал гэж хэлж болох энэ гамшиг орон нутгийн, ялангуяа говийн малчин өрхүүдэд хэрхэн нөлөөлж байгааг дээрх нийгэмлэгийнхэн судалж буй гэнэ. Ингэхдээ уул уурхай, мал аж ахуйн салбарын зөрчил хамгийн ихтэй, газрын доройтол, бэлчээр нутгийн асуудал хурцаар хөндөгддөг Өмнөговь аймгийн малчдад төвлөрч байгаа аж.
Олон улсын байгууллагын судлаач, мэргэжилтнүүд малчдын өнөөгийн аж байдал, амьжиргааг үнэлж дүгнээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлээс хэрхэн урьдчилан сэргийлж, дасан зохицох арга замыг тодорхойлох нь.