Сүүлийн 80 жилд Монгол Улсад агаарын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна. Энэ утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 13.3 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа мал аж ахуйн салбарт зуд, ган зэрэг цаг агаарын эрсдэлт үзэгдлийн давтамж нэмэгдэх замаар ихээхэн нөлөөлж байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тайланд дурджээ.
2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдоод байгаа бол 25 сая орчим толгой малыг багтаах бэлчээр нутгийн даацтай аж. Малын тоо толгой хэт их өсөж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө бэлчээрийн доройтолд хүргэж байгааг дээрх тайланд онцолжээ. Тодруулбал, малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур байгаа юм.