Эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон талаар ХЗДХЯ-ы зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн танилцуулаа.
“ Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ зөрчлийн хуулиар жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн хуульд заасны дагуу жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно, эсвэл 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулна. Мөн дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хязгаарлах, 2.7-14 хүртэлх сая төгрөгийн торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ” гэв.