Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн С.Цэдэнсодномыг АТГ-ын ажилтнууд уржигдар “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь дайчлан баривчиллаа. Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед буюу 2013 оноос тус газарт хэлтсийн дарга, 2022-2023 онд газрын даргаар дэвшин томилогдсон түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Бидний авсан мэдээллээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс удаа дараа их хэмжээний буюу 100-200 орчим сая төгрөгийн хахууль авсан, өндөр үнэтэй амины орон сууц захиалж, “Мерседес бенз” загварын автомашин худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг үйлдэлд НХОГ-ын дарга асан С.Цэдэнсодномыг буруутгаж буй аж.
Г.ОРЧЛОН