Ес дэх парламентын намрын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
2024-10-02
Тайзаа андуурсан нэр дэвшигчид ба үе залгамжлагчид
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв хонож байна. Улсын хэмжээнд шат шатны ИТХ-д 2389 тойргоос 8028 төлөөлөгч сонгоно. Уг суудлын төлөө нийт 17 541 хүн нэр дэвшиж буй аж. Үүнээс аймаг, нийслэлийн ИТХ-д 1992 хүн өрсөлдөж байна. Эдгээр хүн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн.
2024-09-30
БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам айлчилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам манай улсад өнөөдрөөс төрийн айлчлал хийж байна
2024-09-30
“Намын бүтээгдэхүүн”
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-30
Хууль завхруулахын тулд журам “үйлдвэрлэх”-ээ зогсоо
Хууль, журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад Буй асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнтэй тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон Асуудлуудыг үүсгэж байсан. ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор цэгцэллээ. Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ маш хатуу хандаж улс төрийн зөрчилдөөн үүсгэж байв. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгрессын төлөөлөгчдийн танхимд байдаг. Энэхүү зөрчилд өөн даамжирч АНУ-ын улс төрийн хямралд нөлөөлж байна гэж үздэг.
2024-09-26
НҮБ-ын ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
2024-09-25
Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна
Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна
У.ОРГИЛМАА
Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28-29-нд үргэлжилнэ. Өдөрлөгийн үеэр сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээлэл хүргэж, AR технологиор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч” болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загварыгтанилцуулахнь.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Үүний дагуу сонгогч саналын хуудсанд өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол санал нь хүчингүй болно гэдгийг сонгогчдод анхааруулж байна.
2024-09-25
“Хашааны гадна” үлдэгсэд ба төрийн “хишиг”
Манай улсын түүхэнд анх удаа парламентад төлөөлөлтэй болоогүй ч нийт сонгогчийн нэг буюу түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн хүчнүүд төрөөс дэмжлэг хүртэх гэж байна. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм боломж бүрдсэн юм. УИХ-ын сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл оролцож, МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэл парламентад төлөөлөлтэй болсон.
2024-09-23
Албан тушаалын “хор” нь ч, хий нь ч гарсан улстөрч
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-23