Нийслэлийн ихэнх замын хашлага буюу бордюрыг энэ намаржин л солилоо. Харамсалтай нь, хашлага солихдоо явган хүний болон авто замыг энд тэндгүй л ухаж сэндийчээд, эмтлээд хаячхав. Харамсалтай нь, эвдэж сүйтгэсэн явган хүний замуудад анхаарал тавьж, засдаг хүн нэг ч алга.
Хүйтний улирал хэдийн эхэлж, бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ дуусаж байхад хотын удирдлага, холбогдох албаныхан нь эвдэлсэн замуудаа засахгүй гүрийсээр өвлийг давах бололтой. Бордюраа “шахчихсан” бол бусад нь хамаагүй гэсэн шиг.