Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 385, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Эдгээр ойг тохиолдуулан Архивын газрынхан “Улаанбаатар хот-100” архивын баримт бичиг, биет үзмэрийн үзэсгэлэнг өнөөдөр Үндэсний музейд дэлгэх нь. Эл үзэсгэлэнг энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгох бөгөөд үнэ төлбөргүй юм байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 8-28-нд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар түр захиргааг хотын асуудлыг бие даан шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах чадалтай жинхэнэ захиргаа болгож байв. Түүнчлэн уг хуралдаанаар Нийслэл хүрээний нэрийг өөрчлөн Улаанбаатар болгосон түүхтэй.
У.ЦЭЦЭГ