Судлаачдын үзэж байгаагаар хорт хавдрын эсүүд өөх тосыг бие махбодиос "авч", өсөлтийн эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг аж. Энэ явцыг зогсоох боломжтой эсэхийг олж мэдэхийг эрдэмтэд зорьсон байна.
Эрдэмтэдийн анхаарлыг ферроптоз буюу хорт хавдрын эсүүд дэх өөхний молекулууд гэмтсэн үед үүсдэг эсийн өөрөө өөрийгөө устгах хэлбэр татжээ.
Хорт хавдрын эсүүд өөрсдийг нь устгахад чиглэсэн байгалийн дархлааны механизмаас зайлсхийдэг. Харин хавдрын эсүүд боломжтой эрчим хүчний эх үүсвэрээс хамаардаг тул ферроптоз нь үүнд хамаарахгүй аж.
Урьдчилсан лабораторийн туршилтаар өөх тосны хязгаарлалт нь хорт хавдрын эсийг ферроптоз болон түүнийг өдөөдөг эмүүдэд эмзэг болдогийг эрдэмтэд нотолжээ.