Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан жил бүрийн аравдугаар сарыг Хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон зарласан. Үүний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийнхөн “Өөрийгөө ойлго, өөрийгөө чөлөөл” уулзалтыг маргааш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд зохион байгуулах нь. Түүнчлэн хорт хавдраа даван туулсан хүмүүсийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргах юм байна.
Манай улсад жилд дунджаар 250-300 хүн энэ төрлийн хавдраар оношлогддог аж. Үүний 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг гэнэ. Тухайлбал, 2023 онд Хавдар судлалын үндэсний төвийнхөн хорт хавдрын 7244 шинэ өвчлөл оношилсны 344 нь хөхнийх байжээ. Иймд тус байгууллагынхан “Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга зам”, “Хорт хавдрыг даван туулахуй” зэрэг арга хэмжээг энэ сард зохион байгуулж буй аж.
У.СҮРЭН