Зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” тосон зургийн үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх сарын 14 хүртэл Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болгох нь. Тэрбээр урын сандаа 5000 гаруй бүтээлтэй. С.Рэнцэнтэй эн зэрэгцэх байгалийн этюд зурах зураач байхгүй хэмээн салбарынхаа мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн нэгэн билээ.
Тосон будгийг гэрэл, сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилтай хослуулсан түүний бүтээлүүдээс өдгөө 40 нь Дүрслэх урлагийн музейд, 30 гаруй нь Монголын урчуудын эвлэлийн уран сайхны сан хөмрөгт хадгалагдаж буй аж. Түүнчлэн тэрбээр Улаанбаатар төдийгүй БНХАУ, Болгар, Япон, Англи, Франц, Чех, Польш, Румын зэрэг улсад бие даасан үзэсгэлэн гаргаж байжээ.
Э.СОНДОР