Катарын Доха хотод хятад пүүл биллиардын Ази тивийн АШТ энэ сарын 19-22-нд болж өндөрлөлөө. Дээрх тэмцээнд манай улсаас ОУХМ Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс Э.Тэмүүжин алтан медалийн төлөөх тоглолтод Египетийн тамирчин Амир Алиг хожсоноор Монголын биллиардын спортод амжилтаараа нэгэн шинэ хуудас нээж, Азийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь америк пүүл биллиардын залуучуудын ДАШТ-ээс (2016, 2017 онд) хошой мөнгөн медаль хүртэж байв.
Өсвөр үеийнхний улсын аваргаар цөөнгүй тодорсон тэрбээр насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт үзүүлж, 2014-2017 онд Монголын поккет биллиардын холбооны шилдэг тамирчнаар гурван удаа тодорсон. 2015-2018 онд шайн пүүл биллиардын шилдэг тамирчин шалгаруулах нээлттэй тэмцээнд мөн гурван удаа тэргүүлж, цом гардсан тэрбээр эл тэмцээний дараа тус хотод энэ сарын 23-26 хүртэл үргэлж-
лэх нээлттэй тэмцээнд оролцох аж. Түүнчлэн энэ 28-наас арваннэгдүгээр сарын 9-нд болох снүүкер биллиардын 15 улааны ДАШТ-д өрсөлдөнө.