Монголын хөл бөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ багийнхан Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Катарын Доха хотыг зорьсон. Тэд F хэсэгт зохион байгуулагч орноос гадна Япон, Балбын багтай тоглоно. Эхний тоглолтоо талбайн эзэн Катарын шигшээтэй өрнүүлэх юм. Дараагийн тоглолтоо энэ сарын 25, 27-нд хийнэ.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ирэх жилийн гуравдугаар сараас дээд лигийн тэмцээнд хэрэгжүүлэх VАR системийн шүүгчдийг бэлдэх сургалтыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Монголд олон улсын мэргэжлийн таван сургагч багш ирж, 130.5 цагийн хичээлийг шүүгчдэд заагаад байна. Шүүгчид ирэх сард хуваарийн дагуу финалын шалгалтуудаа өгч, VАR шүүгчийн лицензээ гардан авснаар Монголын хөл бөмбөгийн холбоо уг системийг нэвтрүүлэх хүний нөөцтэй болох юм.