Өмнөговь аймгийн Даланзадгадад дугуйн спортын гурав дахь удаагийн “Gobi championship-2024” тэмцээн боллоо. Үүнд хот, орон нутгийн 19 байгууллагын 96 тамирчин 16 насны ангиллаар хурд сорьсон. Эл тэмцээний өсвөрийн үеийнхний 17-18 насны ангилалд 24 км-ийн зайд уралдсан “Алдар” спорт хорооны тамирчин, дугуйт цанын дэлхийн аварга А.Хүслэн, 15-16 насныхад “MG road” клубийн Г.Бямбадалай нар тэргүүн байрт шалгарав. 12-14 хүртэлх насныхад (12.5 км) Төв аймгаас оролцсон Б.Төгөлдөр түрүүллээ. Эмэгтэйчүүдээс 15-18 насныхны ангилалд (12.5 км) Х.Отгонтэнгэр, 14-16 насныхад Ү.Нандин-Эрдэнэ (Төв аймгийн Биеийн тамир, спортын газар) аварга болсон.
Сонирхогчдын ангилалд (24 км) 17-29 насныхнаас Ц.Отгонбаатар (“Номадик”), 30-39 насныхад Б.Цэдэн-Иш (“Манай найзууд” клуб), 40-49 насныхад Ц.Сүхболд (“Говь” дугуйн холбоо), 50-59 насныхад Ж.Энхбаатар (“Манай найзууд”) алтан медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдээс 19-29 насныхад (12.5 км) Ц.Янжинлхам (“Номадик”), 30-49 насныхад Д.Мөнхзаяа тэргүүлсэн. Элит ангилалд эрэгтэйчүүдээс Б.Батбаатар (“Хубилай хаан”), мастер +60 насныхад Д.Энх-Од (“Хоршоолол”), мастер 50-59 насныхад Ц.Энхтөр (“Хоршоолол”), мастер 30-49 насныхад Н.Алтаншагай (“Рөүд Монголиа”) I байр эзлэв.