Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр улсын харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд улам бүр нягт хамтран ажиллах тухай ярилцлаа.
Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр улсын харилцаа Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.
Э.БОРГИЛ