ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 24-27-нд болсон хоккейн “Алтан далайн хав” тэмцээнд улсаа төлөөлж оролцсон “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” багийнхан хүрэл медаль хүртлээ. Жил бүр зохион байгуулдаг дээрх тэмцээнээс манайхан 2022 онд 12 хүртэлх насныхны ангилалд алтан цом, өнгөрсөн жил 13 насныхад хошой алтан медаль авсан юм.
Тус академийн тамирчид гадаадын хоккейн мэргэжлийн клуб болох хойд хөршийн ЦСКА, “Акбарс”, Казахстаны “Номадс”, “Барыс”, АНУ-ын “Глэнвю”, “Канадын “Сrystal beach”, Бельгийн “Lufin cheefs”, мөн дотоодын үндэсний шигшээ баг болон Дархан-Уул аймгийн лигийн багт тоглодог.