Сүүлийн жилүүдэд Хятад улс Гималайн нуруунд хилийн ойролцоо хожим хот болон хөгжүүлэх зорилгоор олон тооны тосгон барьжээ. Бүтээн байгуулалт 2016 оноос э
хэлсэн бөгөөд энэ тухай гадаадын ажиглачид болон бусад орны эрх баригчид өнөөдрийг болтол мэдээгүй байна.
Тосгонууд далайн түвшнээс дээш 4670 метрийн өндөрт Бутаны хотуудтай залгаа шахуу байрлажээ.
Энэтхэгийн хэвлэлүүд БНХАУ-ыг Бутаны газар нутгийг булаан авсан гэж буруутгаж байгаа ч Хятадын Гадаад хэргийн яам, Бутанаас Энэтхэгт суугаа Элчин сайд Вецоп Намгил эдгээр яриаг албан ёсоор няцаажээ.
Бутан улс одоо болтол тодорхой хилийн тэмдэглээгүй бөгөөд Хятадын тал Гималайн геополитикийн газар нутгийн байдлыг шинэчилж байна гэж тэдгээр нийтлэлүүдэд тэмдэглэжээ.
Гималайн нуруунд нийт 23 тосгон баригдсан бөнөөд тэдгээрийн нэг болох Луоба тосгон Энэтхэгээс эргүүлэн авсан газар нутагт 2021 онд байгуулгдсан байна. Тосгонд одоогоор 470 хүн ихэнх нь хийлийн цэргийнхэн амьдардаг гэнэ.Тус суурин нь цагдаагийн хэлтэс, цэцэрлэг, супермаркеттай аж.
Шинэ тосгодын хүн ам нь Хятадын засгийн газраас нэг хүнд жилд 12 мянган юанийн татаас авдаг тул хятадууд олноор тосгон руу нүүхэд бэлэн болжээ..