Зохиолч, яруу найрагч нар ирэх сард 42 дахь удаагийн “Болор цом” наадмаар бүтээлүүдээ сонордуулна. Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам ирэх сарын 26-нд Соёлын төв өргөөнд болох нь. Уг наадамд оролцогчдыг ирэх сарын 20 хүртэл бүртгэх гэнэ. Яруу найрагч нар энэ онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээрээ оролцох юм байна. Түүнчлэн эл бүтээлээ урьд нь олон нийтэд хүргээгүй, шинэхэн байх ёстой аж. Оролцох сонирхолтой яруу найрагчид Монголын зохиолчдын эвлэлийн байранд очиж бүртгүүлж болох нь.
Оролцогчдыг бүртгэх үйл ажиллагаа өндөрлөсний дараа хоёрдугаар шатанд оролцох уран бүтээлчдийг шалгаруулах юм байна. Шалгарсан оролцогчдоос шилдгийг нь улс тунхагласны баярын өдрөөр тодруулах аж.
А.ҮҮЛ