Өмнөд хөршид болох “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX дүгээр наадам хөшөө нээхэд хэдэн сарын хугацаа үлдлээ. Харбин хотод ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14-нд зохион байгуулах тус наадамд 34 улсын баг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Дээрх наадмын бэлгэ тэмдэг нь “Бинбин”, “Нини” хэмээх Сибирийн барс.
“Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” уриатай эл наадмын зохион байгуулагчид мөс, цасны онцлогоос шалтгаалж, томоохон спорт цогцолборуудыг ашиглалтад оруулж эхэлжээ. Харбины зочид буудлуудад урьдчилсан байдлаар 1600 тамирчин болон албаны хүнийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдэж байна. Монголоос биатлон, кёрлинг, гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, шорт трек, уран гулгалтын төрөлд 50 гаруй тамирчин өрсөлдөнө.