Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эхний гурван байрт шалгарсан тамирчид чансааны оноогоо ахиулж, олон улсын мастер цол хүртжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн И.Ганбаатар, эмэгтэйчүүдээс Г.Баярмаа олон улсын мастер цол хүртэв.
Дэлхийн шатрын холбоо оюуны спортоор олон жил тууштай хичээллэсэн тэдний авьяас, ур чадварыг ийнхүү үнэлсэн байна. Тивийн тэмцээнд мөнгөн медаль зүүсэн Д.Хүрэлбаатар олон улсын чансааны оноогоо 2200 хүргэж их мастер, Н.Энхнасан мөн олон улсын чансааны оноогоо 2000 хүргэснээр эмэгтэй ФИДЕ мастер цолтон боллоо.