Лхагва гарагт БНХАУ-ын " сансрын гурван нисгэгч "Шэньжөү-19” жолоодлогот хөлгөөр “Тяньгүн” сансрын станц руу хөөрчээ.
Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Цай Шюйжэ, Сүн Линдүн, Хятадын анхны эмэгтэй сансрын нислэгийн инженер Ван Хаозэ нар багтжээ.
Өмнө нь "Шэньжөү-14” хөлөг онгоцны багийн гишүүн байсан Цай Шюйжэ энэ удаа багийн ахалж байгаа бол бусад гишүүдийн хувьд энэ нь анхны нислэг юм.
Энд нэмж дурьдахад Ван Хаозэ нь сансарт нисэж буй Хятадын гурав дахь эмэгтэй бөгөөд тус улсын цорын ганц эмэгтэй хөлгийн инженер аж.
“Шэнжөү-19” багийнхан нислэгийн үеэр сансрын амьдралын шинжлэх ухаан, бичил таталцлын физик, материал, анагаах ухаан, шинэ технологи зэрэг сансрын шинжлэх ухаан технологийн 86 туршилт хийнэ.
Эдгээр туршилтуудын нэг нь тоосго сансрын нөхцөл буюу өндөр энергийн цацраг, сансрын таталцлын нөлөөг хэрхэн тэсвэрлэхийг турших юм.
Тоосго нь Сарны хөрсийг дуурайлган хийсэн юм байна.
Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ буулгаж, 2035 он гэхэд Сарны судалгааны станц байгуулахыг зорьж байгаа.