ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, жороор олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр болжээ. Тус зөвлөлийнхөн бүртгэлтэй эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эсрэг эмийн нөөцийн талаар хэлэлцсэн юм байна. Эмийн бүртгэлийн цахим программ дахь 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар зэрэг нь зөрүүтэй байгааг эм хангах нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангууд дээрх зөвлөлийнхөнд мэдээлжээ. Үүний дүнд шинжилгээ хийж, бүртгэлийг ийнхүү шинэчлэхээр болсон аж. Хүний эмийн зөвлөл энэ талаар ирэх долоо хоногт дахин хуралдаж, эмийн бүртгэл, олгох нөхцлийг эцэслэн шийдвэрлэх нь.