Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Цэцэрлэгт нэг нас хоёр сартай, эрэгтэй хүүхэд амиа алдсан” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр тухайн хүүхдийг хахсаныг цэцэрлэгийн багш нар нь мэдэлгүй унтаж байна гэж үзэн хугацаа алдсанаас нас барсан байж болзошгүй гэнэ.