Бельги улс сэтгэл гутралд орсон ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ нь сэтгэцийн эрүүл мэнд ажиллах хүчинд хэрхэн нөлөөлдгийг харуулсан чухал алхам болж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь сүүлийн жилүүдэд зөвхөн Бельги төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон билээ.
Тус улсад холбогдох албаныхан нь иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг дэмжих зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Улмаар сэтгэцийн эрүүл мэндийн талаарх нийгмийн хандлага, ойлголтоос гадна ажилтнуудын эрүүл мэндийг дэмжихийн тулд түр чөлөө олгохоор болжээ. Ингэснээр олон нийт ажлын байрны сэтгэл гутрал, сэтгэцийн тулгамдсан эмгэгүүдийг илүүтэй ойлгон, хүндэтгэх боломж олгож буй юм байна. Эл шийдвэр нь иргэдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж буйн илрэл гэдгийг ч мэргэжилтнүүд онцлов.
У.ЦЭЦЭГ