Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ц.Батдорж: Хүчтэй сөрөг хүчинтэй болохоос өөр сонголт манай улсад алга

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн IV, Баянзүрх дүүргийн ИТХ-ын VII тойрогт Үнэн ба зөв намаас нэр дэвшиж буй Цэдмаажавын Батдоржтой ярилцлаа.
2024-10-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
2024-10-08

 Анхны 126 гишүүнтэй парламентыг “стратегич”-аар удирдуулсан нь

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-07

Сайд нарын эрэлд гарав

УИХ-ын анхны намрын чуулган өнгөрсөн долоо хоногт эхлэв. Уг чуулганаар ирэх жилийн улсын төсөв, төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг хуультай. Үүний дагуу Засгийн газраас өргөн барьсан улсын 2025 оны төсөв, түүнтэй холбогдох хууль, тогтоомжууд, мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй юм.
2024-10-07

Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэв

УИХ-ын ээлжит чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы ирц 80.2 хувьтай, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй зарим сайд, холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн, тэдний тодорхойлсон төсөл, төлөвлөгөөг хэлэлцэж буй тул гишүүдийн асуултад хариулах албаны хүмүүс УИХ-ын чуулганд хүндэтгэлгүй хандах явдал давтагдвал энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга анхааруулав.
2024-10-04

“Царцаа” нүүлгэж, самбартай тэмцэгчид

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Уг нь байх ёсгүй ч нийтлэг болчихсон зөрчил, будилаан ч өрнөж буй. Манай УИХ-ын зарим гишүүний улирч сонгогдох үндсэн аргуудынх нь нэгийг орон нутгийн сонгуульд хэрэглэсээр байгаа аж. Түрүүчээсээ үр дүнг нь хэдэн сонгуулиар баталчихсан уг арга нь “царцаа” нүүлгэх.
2024-10-04

МАН: Татварын бодлогод зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн

УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
2024-10-02

АН: Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх багц хуулийн төсөл санаачилна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, орон нутгийн эрх мэдэл жилээс жилд хумигдсаар байгааг хэлэлцжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 26 агентлагаас 24-ийнх нь даргыг Улаанбаатараас томилж байна.
2024-10-02

Ес дэх парламентын намрын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар  Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
2024-10-02

Монгол, Вьетнам улс хууль зүй, аялал жуулчлал, зам, тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол, Вьетнам улс хууль зүй, аялал жуулчлал, зам, тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2024-10-01

Тайзаа андуурсан нэр дэвшигчид ба үе залгамжлагчид

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв хонож байна. Улсын хэмжээнд шат шатны ИТХ-д 2389 тойргоос 8028 төлөөлөгч сонгоно. Уг суудлын төлөө нийт 17 541 хүн нэр дэвшиж буй аж. Үүнээс аймаг, нийслэлийн ИТХ-д 1992 хүн өрсөлдөж байна. Эдгээр хүн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн.
2024-09-30

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам манай улсад өнөөдрөөс төрийн айлчлал хийж байна
2024-09-30

Намрын чуулганыг маргааш нээнэ

Намрын чуулганыг маргааш нээнэ
2024-09-30

“Намын бүтээгдэхүүн”

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-30

Бүтээн байгуулалтын 14 мега, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2024-09-29

АНТОНИО ГУТЕРРЕШ: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж буй нь бахархалтай

АНТОНИО ГУТЕРРЕШ: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж буй нь бахархалтай
2024-09-27

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт “хүрд эргүүлэх” боломж олгох уу

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт “хүрд эргүүлэх” боломж олгох уу
2024-09-27

Хууль завхруулахын тулд журам “үйлдвэрлэх”-ээ зогсоо

Хууль, журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад Буй асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнтэй тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон Асуудлуудыг үүсгэж байсан. ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор цэгцэллээ. Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ маш хатуу хандаж улс төрийн зөрчилдөөн үүсгэж байв. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгрессын төлөөлөгчдийн танхимд байдаг. Энэхүү зөрчилд өөн даамжирч АНУ-ын улс төрийн хямралд нөлөөлж байна гэж үздэг.
2024-09-26