Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Д.Батсүрэн: Манай улсын шинжлэх ухааны салбарын бодлого сул байна

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Д.Батсүрэнтэй хүрээлэн буй орчны тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцлаа. Тэрбээр шинжлэх ухааны өндөр зэрэглэлтэй буюу олон улсын “Web of science” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний 40 орчим өгүүллээ хэвлүүлсэн бөгөөд экогидрологийн үйл явц буюу усны нөөцөд нөлөөлөх байгаль, нийгмийн хүчин зүйлийг голчлон судалдаг эрдэмтэн юм.
2024-12-10

Д.Тунгалаг: Чинээлэг улс орнууд хувийн сургуулийг “шүтдэггүй”, харин манайд эсрэгээрээ

Төсвийн хуваарилалт болон боловсролын тэгш бус байдлын асуудлаар“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр орос, англи хэлний багшаас эхлээд боловсролын салбарт олон жил ажиллаж буй юм. 2011 оноос төрийн бус байгууллагуудтай хамтран “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслийг байгуулжээ.
2024-12-06

Н.Мишигсүрэн: Багийнхаа тоглогчдыг өмнөхөөс нь илүү амжилтад хүргээд зодог тайлах сан гэж боддог

Монголын хоккейн үндэсний шигшээ баг, “Дархан” багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэнг танихгүй хүн ховор.Тэрбээр энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг амжилтуудыг үзүүлсэн. Хүүхэд байхдаа шайб, цохиуртай нөхөрлөж, үеийнхээ нөхөдтэй мөсөн талбайд өнждөг байсан тэрбээр 1999 онд шигшээ багт анх хөл тавьжээ.
2024-12-04

Б.ЯНЖМАА: Хөгжлийн бэрхшээлтэй 13 мянга гаруй хүүхэд байнгын асаргаанд байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээний асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжмаатай ярилцлаа.
2024-12-02

Д.Нямбилэг: Спортын гэрэл зурагчид ашгийн төлөө бус, хоббигоор ажилладаг

“Токио-2020” зуны 32, “Бээжин-2022” өвлийн 24, 33 дахь удаагийн “Парис-2024” олимпын наадамд Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг оролцсон юм.  Түүний хувьд бага наснаасаа спортод шимтэгч байжээ. Уг нь тэрбээр ОХУ-д цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Харин одоо бол спортын гэрэл зурагчин төдийгүй гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч “Mirmebel” компанийн үүсгэн байгуулагч. Сурвалжилсан олимпын наадмуудынх талаар түүнтэй ярилцлаа.
2024-11-27

Г.Тэнгүүндалай: Шатрын бодлогуудыг маш хурдан бодож, дэлхийн аварга болсон

Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Тэнгүүндалайг зочноор урьж ярилцахаар “Босоо ноён” клубийг зорив. Тэрбээр Э.Энхнар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байлаа. Тэд багш, шавийн барилдлага тогтоогоод гурван жил болжээ.
2024-11-25

Б.Болд-Эрдэнэ: МУИС-ийг санхүүгийн талаас нь харвал төрийн нэршилтэй ч хувийн сургууль шиг болчихсон

МУИС-ийн байгалийн ухааны салбар 2024-2025 оны хичээлийн жилд 6.2 тэрбумын алдагдалтай ажиллаж, улмаар багш нарынхаа цалинг тавьж чадахгүйд хүрснийг тус сургуулийнхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
2024-11-25

Т.ИДЭРХАНГАЙ: Хадны зураг нь бичгийн сурвалжийг орлохуйц чухал ач холбогдолтой

Долоон бурхан од, даруулт завь, зөвхөн 11.00-12.00 цагийн нарны тусгалд харагддаг зураг гэх мэт Монголын нутгаас өмнө нь олдож байгаагүй олон сонирхолтой хадны зургийг археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллахдаа илрүүлжээ. Тэдний илрүүлсэн хадны зургуудын талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа. Тэрбээр Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас анх илрүүлсэн багийг ахлан ажиллаж байв. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон юм.
2024-11-21

Б.АЛТАНЧИМЭГ: Хэцүү санагдсан үед анх хэрхэн эхэлснээ боддог

Тулааны спортын олон улс, тив, дэлхийн тэмцээний дэвжээнд амжилттай оролцож, улсынхаа нэрийг гаргасаар байгаа тамирчин манайд цөөнгүй бий. Тэдний нэг бол “Их засаг” их сургуулийн оюутан, “One team” клубийн тамирчин Б.Алтанчимэг. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан холимог тулааны 10 дахь удаагийн ДАШТ-ий залуучуудын ангиллын-61.2 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Түүний амжилт Монголын холимог тулааны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, үүгээр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг өгсөн юм.
2024-11-19

Б.ЭНХБОЛД: Хүний эрхийн мэдлэг, хандлага бүрдээгүй орчинд эрүү шүүлт үйлдэж байна

Эрүүдэн шүүхтэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол нөгөөдөр болох юм. Үүнтэй холбогдуулан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааны асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболдтой ярилцлаа.
2024-11-18

Р.ДАРЬХҮҮ: Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл нийгмийн ёс суртахууныг доройтуулахад нөлөөлдөг

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Р.Дарьхүүтэй ярилцлаа. Нийгмийн ёс суртахууныг хэрхэн сайжруулах талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
2024-11-13

Б.Батзориг: “Зөрүүд” иргэдээ хариуцлагажуулах нэрийн доор эрх чөлөөг нь хуульчилж, журамлах гэж байна

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-наас боловсруулж, яаруу сандруу хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хуульч, судлаач, хэвлэл мэдээллийн гал тогоонд ажиллаж буй мэргэжлийн сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, энэ төслийн цөөнгүй зүйл, заалтыг сэтгүүлчид бид эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төслийн талаар хуульч, судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой ярилцлаа.
2024-11-12

Х.Дамдинбаяр: Ширээний теннисний тэмцээний шүүлтэд луйвар байдаггүй

Монголын ширээний теннисний олон улсын шүүгч, спортын дэд мастер Х.Дамдинбаяр олон улс, тивийн тэмцээнд уригдаж, Ази, Европын шилдэг тамирчдын тоглолтыг нэг бус удаан дэнсэлсэн. Түүний шүүсэн тоглолтуудаас Казахстаны Астана хотод болсон Азийн АШТ дэлхийн олон орны анхаарлыг ихэд татсан юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
2024-11-11

Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга

Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, тэднийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлын талаар Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдтой ярилцлаа.
2024-11-08

Б.Оюунцэцэг: Ахмадууд цахим ур чадварт суралцахын зэрэгцээ олон найзтай болж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны санаачилгаар “Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ахмад настны цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийн сургалт хариуцсан зөвлөх Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.
2024-11-07

М.Алтанбагана: Айкидогоор хичээллэхдээ хэнийг ч ялан дийлэх, хэнтэй ч өрсөлдөх шаардлагагүйг ойлгосон

Японы бие хамгаалах урлагийн нэг төрөл болох айкидог монголчууд мэддэг болоод багагүй хугацааг үдсэн. Одоогоос 30 жилийн өмнө Монголын айкидо холбоо үүсэн байгуулагдсан түүхтэй. Үүгээр сонирхож хичээллэх хүүхэд, залуусын хүрээ жилээс жилд тэлж, олон болсныг клубүүдийн бэлтгэл сургуулилалтаас харж болно.
2024-11-06

А.Оюунгэрэл: Эрүүл саруул хүмүүс ч хөдөлгөөн засалчид хандаж болно

Монголд төдийгүй олон улсад эрэлт нь улам нэмэгдсээр буй мэргэжлийн нэг нь хөдөлгөөн засалч юм. Осол гэмтэл, өвчин эмгэг болон нас өндөр гарсны улмаас алдагдсан хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээхэд хөдөлгөөн засалчид тусалдаг.
2024-11-05

Б.Тэрбиш: Мега төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө авлигаас урьдчилан сэргийлнэ

-Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд 160.8 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоосон- 
2024-11-04